||Della casa ресторан нь амт чанартай 18 төрлийн пиццаг хүргэж байна|| Улаанбаатарчууддаа хамгийн амттай пицца, хамгийн шуурхай үйлчилгээг "UB pizza" хүргэж байна|| Холострин багатай шингэц хурдантай америк тахиаг орос технологоор шарж, бүх хачир соусаа өөрсдөө бэлтгэн өдөрт нь гаргадаг|| Яaвал хамгийн олон хэрэглэгчдэд рекламаа хүргэх вэ? Ямар ямар сайтуудад яаж тавибал нэг хэрэглэгчид хүрэх зардалыг бууруулж болох вэ? 200,000 мэйл хаяг руу мэдээлэл явуулбал яг хэд нь нээж үзэх бол? || Та зочид буудал хайж байна уу? || Та ресторан хайж байна уу?|| Та ресторан хайж байна уу?||
Main » Mp3 дуу » Монгол » Анхууш

Анхууш ft Chimoz : Өөрийгөө мартуулж надад туслаач

Хамтлаг {Дуучин}: Анхууш ft Chimoz
Цомог: Байхгүй
Гарсан хугацаа: 2012
Жанр: Pop, Hip-Hop
Хугацаа: 00:04:59
Формат: | 5.8 MB | Mp3| 160 kbps |
Сонсох:
Chimoz ft Анхууш - Өөрийгөө мартуулж надад туслаач

<[ORGIL_SH]>
 
  Салхи чи хайртыг минь миний өмнөөс тэврээч
  Саллаа гээд мартаж чадаагүйг түүнд шивнээч
  Санахгүй мэт гомдоож байсныг уучлаач
  Өөрийгөө мартуулж надад туслаач

Мартаж чадахгүй нь, өөрийгөө мартуулж надад туслаач
Мандаагүй нарны төлөө нулимс минь битгий дуслаач
Сэтгэл бүү сэмрээч, бороо бүү шиврээч
Салхи минь намай төлөөлж хайртыг минь үүрд тэврээч
Өөрийн чинь төлөө үүрд зүрх минь цохилсоор байна
Өөрийг чинь хүсвэл туслах дүрд үнэнчээр тоглосоор байя
Явуулмааргүй байна гэвч гарыг чинь тавих ёстой
Саллаа гээд бид биенийгээ мартаж чаднаа гэсэн үг биш
Өөр нэгэн чамайг хайрлана гэхээс галзуурах юм
Шаналалдаа согтон өөр бүсгүйг чамтай андуурах юм
Мартаж чадахгүй шаналж байгааг чи мэдэхгүй
Үүр цайтал хүлээлээ гээд чи хэзээ ч ирэхгүй
Мартаж чаднаа гэсээр шөнө хөрвөөсөн ч маргааш нь хэвээр
Дэргэдээ байсан хайраа үүрд байх юм шиг тоохгүй гомдоож
Алдах ёсгүй хайраа дэндүү амархан явуулчихжээ
Мартаж чадах ч юм шиг гарыг чинь бардам тавьжээ

  Салхи чи хайртыг минь миний өмнөөс тэврээч
  Саллаа гээд мартаж чадаагүйг түүнд шивнээч
  Санахгүй мэт гомдоож байсныг уучлаач
  Өөрийгөө мартуулж надад туслаач

Хайртыгаа санасан шөнө бүр зүрх минь чичирч байсан
Хэтэрхий бардам зандаа буцаад очихоос ичиж байсан
Чамдаа хайртай хэрнээ өөр нэгний гараас хөтөлж
Сэтгэлдээ чамайгаа нандигнан хайрласаар өтөлнө
Чамайг хардаг харц минь хэзээ ч үр хувирна
Чамд л зориулж олон хайрын хит дуунуудыг туурвина
Миний ертөнцөд цор ганцаараа чи минь оршино
Чиний л төлөө амьдарч байсан зүрх минь одоо ч цоо шинэ
Амьдрал чи надад бүгдийг өгсөн ч хайртыг минь өгөөгүй
Гэлээ ч чамд өгсөн хайраа хэнд ч өгөхгүй
Хэнээр ч орлохгүй зүрхэнд минь үүрд үлдэнэ
Хүн дандаа сайнаас нь зугтааж муу руу нь тэмүүлэх юм
Чамаас алдааг хайх биш өөрөөс л хайх байж
Салья гэж хэлэхэд чинь арай үгүй байх гэж
Хэтэрхий тэнэгтсэндээ одоо л харамсаж байна
Хэн хэнийхээ дээр гарах гэж дэндүү бардам байж

  Салхи чи хайртыг минь миний өмнөөс тэврээч
  Саллаа гээд мартаж чадаагүйг түүнд шивнээч
  Санахгүй мэт гомдоож байсныг уучлаач
  Өөрийгөө мартуулж надад туслаач

Хэзээ ч чамайг санахгүй юм шиг
Хэзээ ч чамаар дутахгүй юм шиг
Гомдоож явсан өдрүүдийг минь уучлаарай
Дэргэдээ байсан чиний хайр ямар агуу гэдгийг мэдэлгүй
Чамаас сайхныг олох юм шиг
Дандаа л намайг уучилсаар байх юм шиг
Алдаа хийж байж намайг уучлаарай би одоо л харамсаж байна

Цасаар шуурч байсан ч үл даарч байсан
Учир нь чамайг харах хүсэлд бүрэн автаж байсан
Сэтгэл доторх шуурга гадаах шуургийг давж байсан
Хоолойгоор хоол давахгүй зөвхөн чамайг бодож байсан
Ам зөрөх бүрт эр хүн цээжин дотроо уйлна
Ойлгуулах гэж оролдох бүрт чи эргэж хараад тунина
Дэндүү хайртай хэрнээ хажууд чинь ганцаардсан
Бүхнийг аврах гэж хичээж байсныг чи үл анзаарсан
Хамт амьдарч байсан байрныхаа цонхон доор зогсож байна
Хэзээ ч мартагдахгүй зүрх дурсамж тогшиж байна
Хаана яажшуухан амьдарч байдаг бол гэж хайна
Хайр чинь биш одоо аав чинь мэт санаа зовж байна
Өглөө нар мандсан ч дахиад орой болно
Ажил дээр хэсэг мартсан ч буцаад сэтгэл дорой болно
Ганцаардахаас айж байна, зүү бүү булиглаач
Гуйж байна, өөрийгөө мартуулж надад туслаач

  Салхи чи хайртыг минь миний өмнөөс тэврээч
  Саллаа гээд мартаж чадаагүйг түүнд шивнээч
  Санахгүй мэт гомдоож байсныг уучлаач
  Өөрийгөө мартуулж надад туслаач

WWW.ORGILSH.COM
Rating: 5.0/1
YOUTUBE CHANNEL Татсан: 711 Татсан:89 | Нэмсэн:: ORGIL_SH LinkedIn статус 

дээрээ тавихPLG_ITPSOCIALBUTTONS_CODE

Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]